ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018 оны 07-р сарын 10, 00:00

Өнөөдөр Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна. Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандиглан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдрийг долдугаар сарын 10-ний өдөр болгон хуульчилж, 2009 оноос эхлэн өдий хүртэл уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

Эл өдөр төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлж, ёс төртэй залж мандуулах ёслолыг гүйцэтгэдэг уламжлалтай юм.

Уламжлал ёсоороо ёслолын үйл ажиллагааг энэ жил Баян-Өлгий аймгийн хувьд Шүүхийн шинжилгээний албаны барилгын гадна талбайд зохион байгуулж, уг ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай болон хууль хяналтын байгууллагын удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Н.Ерлан
2018.07.10