УРИАНХАЙ СУРЫН ХАРВАА ЭХЭЛЛЭЭ

2018 оны 07-р сарын 10, 00:00

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам өнөөдөр аймагтаа Урианхай сурын харваагаар эхэллээ.

Урианхай сурын харваад нийтдээ 110 гаруй харваач оролцож байгаагаас 1 улсын мэргэн цолтон, 2 аймгийн мэргэн, 17 спортын мастер, 10 дэд мастер цолтон болон залуу харваач нар харваж цэц мэргэнээ сорьж байна.

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд маргааш тодорох юм.
Тус урианхай сурын харвааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож энэ жилийн наадмаар төрөлх нутгаас Урианхай, Буриад сурын харвааны төрөлд оролцож түрүүлэн МУ-ын мэргэн цол хүртсэн Т.Очироо, Н.Алтантулга нарыг онцлон хэлж, баяр хүргэн харваачдын оноо нь мэргэн, хараа нь хурц байхын ерөөл өргөв.

Н.Ерлан
2018.07.10