БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВАА, ШАГАЙН ХАРВАА, ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААНЫ МЭДЭЭ

2018 оны 07-р сарын 13, 00:00

Баян-Өлгий аймгийн баяр наадмын шагайн харваа, үндэсний сурын харваа, азарга даага, шүдлэн, хязаалан, жороо, соёолон, их насны морьдын уралдааны мэдээллийг танилцуулж байна.

 
Хурдан морины уралдаан АЗАРГА
 
• Булган сумын харьяат Б.Серикийн хул /түрүү магнай/
• Толбо сумын харьяат Ж.Нуржанатын хүрэн халзан /аман хүзүү/
• Алтай сумын харьяат Б.Хайыргалымын хүрэн /айргийн гуравт/
• Алтай сумын харьяат Ш.Магсаржавын хүрэн /айргийн дөрөвт/
• Сагсай сумын харьяат н.Байболатын хлтар /айргийн тавд/
Хурдан морины уралдаан ИХ НАС
• Цэнгэл сумын харьяат Маханбетийн хул /түрүү магнай/
• Алтай сумын харьяат Баттөмөрийн зээрд /аман хүзүү/
• Толбо сумын харьяат Спадилын хээр халзан /айргийн гуравт/
• Цэнгэл сумын харьяат Т.Ташкений саарал /айргийн дөрөвт/
• Алтай сумын харьяат О.Сапарын хар хээр /айргийн тавд/
 
Хурдан морины уралдаан ЖОРОО
 
• Ногооннуур сумын харьяат Х.Байбазарын хул /түрүү магнай/
• Цэнгэл сумын харьяат Айтуганы буурал /аман хүзүү/
• Цэнгэл сумын харьяат Кеншиликийн зээрд /айргийн гуравт/
• Цэнгэл сумын харьяат Темирханы хээр /айргийн дөрөвт/
• Цэнгэл сумын харьяат Айтуганы хонгор /айргийн тавд/
 
Хурдан морины уралдаан ДААГА
 
• Булган сумын харьяат Б.Серикийн хул халзан /түрүү магнай/
• Толбо сумын харьяат Берикболын саарал /аман хүзүү/
• Цэнгэл сумын харьяат Саябекийн хар хүрэн /айргийн гуравт/
• Баяннуур сумын харьяат Хуанышбекийн хээр /айргийн дөрөвт/
• Толбо сумын харьяат Берикболын хул халзан /айргийн тавд/
 
Хурдан морины уралдаан ШҮДЛЭН
 
• Цэнгэл сумын харьяат Саябекийн хээр /түрүү магнай/
• Баяннуур сумын харьяат Жанибекийн хээр /аман хүзүү/
• Баяннуур сумын харьяат Хуанышбекийн хүрэн /айргийн гуравт/
• Булган сумын харьяат Б.Серикийн хул /айргийн дөрөвт/
• Алтай сумын харьяат Б.Хайыргалымын хээр /айргийн тавд/
Хурдан морины уралдаан ХЯЗААЛАН
• Алтай сумын харьяат Н.Баатарын зээрд /түрүүмагнай/
• Цэнгэл сумын харьяат П.Серуений хүрэн /аман хүзүү/
• Булган сумын харьяат Б.Серикийн хонгор /айргийн гуравт/
• Алтай сумын харьяат К.Серикболын хар /айргийн дөрөвт/
• Булган сумын харьяат Б.Серикийн Сартай хонгор /айргийн тавд/
 
Хурдан морины уралдаан СОЁОЛОН
 
• Толбо сумын харьяат Е.Серикжаны хул /түрүү магнай/
• Цэнгэл сумын харьяат Х. Малшын саарал /аман хүзүү/
• Буяант сумын харьяат Б.Амаржаргалын хүрэн /айргийн гуравт/
• Булган сумын харьяат Б.Серикийн саарал /айргийн дөрөвт/
• Алтай сумын харьяат Б.Хайыргалымын хүрэн /айргийн тавд/
Баян-Өлгий аймгийн баяр наадмын сурын харваа нь “Урианхай сурын харваа”, “Үндэсний сурын харваа”, “Хүүхдийн сурын харваа”-ны төрлөөр зохион байгуулагдаж, 100 гаруй харваач оролцсон юм.
 
Урианхай сурын харваанд 96 харваач оролцож
• Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн харваач Мөнхөөгийн сурхүү 21 оноогоор түрүүлж “аймгийн мэргэн” цол хүртэв. Мөн хордугаар байранд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн харваач Баянзулын Мөнхтөр 19 оноогоор, Гуравдугаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Алтай сумын уугуул аймгийн Цагдаагийн газрын “ Цагаан шонхор” багийн харваач, Үндэсний сурын спортын мастер Эрхэмбаярын Гантулга 19 оноогоор, Даравдүгээр байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат прокурорын газрын харваач Төхөөний Баянмөнх 19 оноогоор, Тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, ЗХ-ний 340 дүгээр ангийн харваач, Үндэсний сурын спортын мастер Энхээгийн Цогтбаяр 19 оноогоор тус тус шалгарав.
 
“Үндэсний сурын харваа”-ны эрэгтэй төрөлд: 43 харваач оролцож
 
• Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, залуу харваач Жамбалын Зулхүү 29 оноогоор тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, прокурорын газрын харваач, сумын мэргэн Заграагийн Мягмарсүрэн 28 оноогоор хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат прокурорын газрын харваач Төхөөний Баянмөнх 27 оноогоор гуравдугаар байр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн харваач Мөнхөөгийн Сурхүү 26 оноогоор дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын харваач Бадарчын Баярсайхан 26 оноогоор тавдугаар байрт шалгарлаа.
 
Харин “Үндэсний сурын харваа”-ны эмэгтэй төрөлд: 10 харваач оролцож
 
• Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Үндэсний сурын 2017 оны аймгийн мэргэн Амгалангийн Болорчулуун 22 оноогоор тэргүүн байр, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, залуу харваач Дэрчэн-Намсрайн Алтанцэцэг 12 оноогоор хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, залуу харваач Гандалайгийн Хулан 11 оноогоор гуравдугаар байрт, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, залуу харваач МУБИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Цэвээнсүрэнгийн Бадамханд 10оноогоор дөрөвдүгээр байрт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, залуу харваач Үндэсний сурын аймгийн Гарамгай харваач Нармандахын Алтанзул 8 оноогоор тавдугаар байр эзлэв.
 
Түүнчлэн “Үндэсний сурын хүүдийн харваа”-д 9 харваач оролцсоноос
 
• Буянт сумын 4 дүгээр багийн харьяат ЕБС-ийн 9-р ангийн сурагч Мөнхбатын Оргил 24 оноогоор тэргүүн байр, Буянт сумын 4 дүгээр багийн харьяат ЕБС-ийн 12-р ангийн сурагч Эрдэнэбилэгийн Итгэлт 20 оноогоор хоёрдугаар байр байр, Буянт сумын 4 дүгээр багийн харьяат ЕБС-ийн 10-р ангийн сурагч Ганболдын Сүхбат 18 оноогоор Гуравдугаар байрт шалгарав.
Аймгийн баяр наадмын Шагайн харваа нь багийн ба цуваа харвааны төрөл гэсэн 2 ангилалаар явагдаж, онч мэргэн харваачдаа шалгаруулан, шагнаж урамшууллаа.
 
Шагайн цуваа харвааны төрөлд: Нэгдүгээр байранд Өлгий сумын харьяат ЗХ-ний 331 дүгээр тусгай батальоны харваач Ядамжавын Амарсанаа, хоёрдугаар байранд Өлгий сумын харьяат Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн жолооч, залуу харваач Лхагвасүрэнгийн Баянмөнх, , гуравдугаар байранд Өлгий сумын 13 дугаар багийн харваач, өндөр настан Даргиагийн Давхарбаяр, дөрөвдүгээр байранд аймгийн Онцгой байдлын газрын аврагч жолооч Гантөмөрийн Мөнгөн, тавдугаар байранд Өлгий сумын 13 дугаар багийн залуу харваач Гүнзээгийн Баярсайхан нар тус тус шалгарлаа.
 
Шагайн харвааны багийн төрөлд: /5 баг оролцсон/
• Л.Баянмөнх ахлагчтай Баян-Өлгий аймгийн “Өлгий сум-1” баг харваачид тэргүүн байр
• В.Суранхүү ахлагчтай Баян-Өлгий аймгийн “Өлгий сум-2” баг харваачид хоёрдугаар байр
• О.Адьяа ахлагчтай Баян-Өлгий аймгийн “Алтанцөгц сумын” багийн харваачид гуравдугаар байр эзэллээ.
 
Эдгээр уяач, харваачдын шинэ цол, шагналыг аймгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
 
Н.Ерлан
2018.07.12