"ГОЛОМТ БАНК"-НЫ ХАМТ ОЛНООС 50 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2018 оны 07-р сарын 30, 00:00

Үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд Голомт банкны хамт олноос 50 сая төгрөгийн мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлэхээр боллоо.Өнөөдөр тус Голомт банкны удирдах зөвлөлөөс төлөөлөл ирж аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр талаас тусламжийг тараах ажлын хэсэг гарч үерийн гамшгийн үед ажилласан ажлын хэсгийн судалгаанд үндэслэн,  тусламж аваагүй үерт өртсөн бодит хохирогч иргэдийг хамруулахаар тохиролцов.Ийнхүү үерийн гамшгийн эрсдэлийг хамт үүрч сэргээн босголтын ажилд сэтгэлийн дэм үзүүлж байгаа “Голомт  банк”-ны хамт олондоо Өлгийчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна

                         /БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, АЙМГИЙН ИТХ, АЙМГИЙН ЗДТГ/

 Н.Ерлан
2018.07.30