ГУРВАН ТАМИРЧИН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЛАА

2018 оны 08-р сарын 01, 00:00

Казах түмний үндэсний тоглоом тогызхумалахын  Азийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Баян-Өлгий аймагт энэ сарын 25-31-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Уг тэмцээнийг Дэлхийн тогызхумалахын холбоо болон Монголын тогызкумалахын холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулсан бөгөөд Монгол, Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Өзбекистан зэрэг зургаан орны 210 гаруй  тамирчин  бага нас, өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн насны ангиллаар ,  классик, рапид, блиц төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдлөө.Тэмцээний нийлбэр дүнгээр Казахстан Улсын тамирчид тэргүүлж, Киргизстан болон Монгол улсын тамирчид удаах байруудад  тус тус шалгарлаа.

Мөн Монгол улсын тамирчдаас  Рысбекийн Жасулан, Хулыбекийн Хуралай, Шындаулетийн Ардабулан нар Тогызхумалахын  Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж үнэмлэхээ гадан авлаа.

Н.Ерлан
2018.08.01