УЛААНБААТАР ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ ТББ-ААС 1 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЖЭЭ

2018 оны 08-р сарын 01, 00:00

Эмэгтэйчүүдийн ууган байгууллагын нэг Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл ТББ-аас үер усны гамшигт өртсөн Өлгий сумын 4 дүгээр цэцэрлэгийн сэргээн босголтын ажилд зориулж 1 сая төгрөгийн хандив өргөжээ.

Уг хандивын мөнгийг өчигдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан Өлгий сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Н.Бейбитгүлд гардуулан өгч, гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулж сэтгэлийн дэм үзүүлсэн Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл ТББ-ын хамт олондоо талархал илэрхийлсэн юм. 

Одоогоор  өнгөрсөн сарын 14-16 оны өдрүүдэд буусан  үерийн улмаас Өлгийн сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгт  20 сая төгрөгийн эд материалын хохирол учраад байна.

 
Н.Ерлан
2018.08.01