УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГЭЭС 200 ӨРХ ТУС БҮРТ 240 МЯНГАН ТӨГРӨГИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

2018 оны 08-р сарын 02, 00:00

Өнгөрсөн сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 929 өрх үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амссан юм. 

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өлгий сумын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна.

Тодруулбал: Өлгий сумын үерт өрсөн 200 өрх тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс олгож эхэллээ.

Онцолж хэлэхэд Улаан загалмай нийгэмлэгээс 240 мянган төгрөгөөс гадна өмнө 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрхөд гал тогооны хэрэгслийн багцын тусламжийг тус тус үзүүлсэн байна.

Н.Ерлан

2018.08.02