МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР УНААТАЙ БОЛЛОО

2018 оны 08-р сарын 02, 00:00

“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгээр Монгол Алтайн Нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Fauntation төрийн бус байгууллагатай хамтран Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар болон Сийлхэмийн нурууны Байгалийн цогцолборт газруудын 13 байгаль хамгаалагч нарыг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклээр хангавЭнэхүү мотоцикл гардуулах ёслолыг өчигдөр Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Болат нар оролцов.Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит “ Хүндэт тэмдэг”-ээр, мөн Монгол Алтайн Нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагналаа

 
Н.Ерлан
2018.08.02