“ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-НЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018 оны 08-р сарын 02, 00:00

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдэд үйлчилгээ үзүүлэх “Түр хамгаалах байр”-ны шав тавих ёслол боллоо.

Шав таавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батхүү, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер, ахмад Н.Балжин, Баян-Өлгий аймгийн барилга захиалагчийн албаны хяналтын инженер Ж.Кабихан нар оролцлоо.Энэ талаар тодруулж хэлбэл: аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит V хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор "Түр хамгаалах байр" барих хөрөнгийг шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан юм.Харин тус байр нь 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхар барилга байх бөгөөд барилгын ажлыг Зэвсэгт хүчний 340 дүгээр анги гүйцэтгэж энэ оны 9 дүгээр сард ашиглалтанд хүлээлгэн өгөх аж.

 
Мөн доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас шийдвэрлэж өгөхөөр болсон байна.
 
Н.Ерлан
2018.08.02