“БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2018 оны 08-р сарын 02, 00:00

Өнөөдөр аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн багийг хүлээн авч уузлаа.

Тус уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийг нийслэл Улаанбаатар хоттой холбох “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын талаар ярилцаж санал солилцсон юм.

Үүний дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан төслийн багт аймгийн төвийг тойрч гарах 19 км зам, 170 метр бетонон гүүрийн хамт шинээр барих газруудыг танилцуулж, газар дээр нь очиж үзүүллээ.
 
Мөн энэхүү ажлуудын /ТЭЗҮ/ Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж холбогдох газарт хүргүүлснийг дурдаж цаашид ойрын хугацаанд хөрөнгийг нь шийдэж ажлаа эхлүүлж өгөхийг төслийн багийнханд уламжиллаа.
 
Н.Ерлан
2018.08.02