"ХАС БАНК"-НЫ ХАМТ ОЛНООС 18.6 САЯ ТӨГРӨГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2018 оны 08-р сарын 03, 00:00

Үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд Хас банкны хамт олноос 18.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Энэ талаар тус Хас банкны гүйцэтгэх захирал М.Болдоогоос аймгийн Засаг дарга А.Гылымханд ирүүлсэн албан бичигт дурдсан байна.

Уг албан бичгийг өнөөдөр Хас банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Съезгүл хүлээлгэн өгсөн бөгөөд албан бичигтээ "Юуны өмнө Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт олон айл өрх, ард иргэд өртөж, их хэмжээний хохирол амссанд Хас банкны хамт олны зүгээс гүнээ харамсч буйгаа илэрхийлье. Хас банкны зүгээс бодит хохирлыг даван туулах, дахин сэргээн босголтын ажилд сэтгэлийн дэмжлэг болгон 18.6 сая төгрөгийн хандив өргөж байна” хэмээн бичжээ.

Ийнхүү үерийн гамшгийн эрсдэлийг хамт үүрч сэргээн босголтын ажилд зориулан сэтгэлийн дэм үзүүлж байгаа “Хас банк”-ны хамт олондоо Өлгийчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, АЙМГИЙН ИТХ, АЙМГИЙН ЗДТГ/

Н.Ерлан
2018.08.03