БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 20 МЯНГАН ДОЛЛАР ХАНДИВЛАЛАА

2018 оны 08-р сарын 03, 00:00

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам Өлгий сумын үерийн гамшигт  нэрвэгдсэн иргэдэд зориулан 20 мянган долларын хандив өргөлөө.Тодруулбал: БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд  Син Хаймин тэргүүтэй төлөөлөгчид 2 орны орон нутгийн найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм.Энэ үеэр найрсаг харилцааны эхлэлийг тавьж үерийн гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулан 20 мянган доллар хандивлаж Өлгий сумын 2,3,12,13 багуудын үерийн усны гамшигт өртсөн 25 өрхөд тус бүр 200 доллар бэлнээр хуваарилан өгч, үлдсэн 15 мянган долларыг аймгийн ЗДТГ-аас нээсэн албан ёсны хандивын дансанд шилжүүллээ.

Н.Ерлан

2018.08.03