ҮЕР УСНЫ ГАМШИГТ НЭРВЭГДСЭН ДӨРВӨН ӨРХӨД 5 ХАНАТАЙ ГЭР ОЛГОЛОО

2018 оны 08-р сарын 08, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон 4 гэр бүлд Эпирок Монгол ХХК-ны зүгээс 5 хантай, иж бүрэн тоногтой 4 эсгий гэр хандивлалаа.

Уг тусламжийг өчигдөр тус компани менежер Торгуудын Баяр гардуулсан байна.

Гэр авсан хүмүүсийг тодруулбал:

1. Б.Нэрбиш, ам бүл 5, Өлгий сумын 2-р багийн оршин суугч

2. Я.Мөнхнасан, ам бүл 6, Өлгий сумын 3-р багийн оршин суугч
3. Х. Бодапберген, ам бүл 9, Өлгий сумын 2-р багийн оршин суугч

4. Б. Жанабил, ам бүл 4, Өлгий сумын 12 багийн оршин суугч нар тус тус авсан байна.

Одоогоор гэр нь бүрэн нурсан 110, цаашид амьдрах боломжгүй болсон 154 нийт 264 өрх орон гэргүй болсон ба үүнээс 97 нь эсгий гэрээр хангагдаад байна.

Ийнхүү гамшигт өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгаж гэр олгосон Эпирок Монгол ХХК-ны хамт олондоо талархал илэрхийлье.

Н.Ерлан

2018.08.08