БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР “ХӨДӨЛГӨӨНТ УДИРДЛАГЫН БАЙР” ТОХИЖУУЛЖ БАЙНА

2018 оны 08-р сарын 09, 00:00

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аливаа гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай хугацаанд үр дүнтэй явуулах зорилгоор “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна.

Тус “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг өнгөрсөн жил Онцгой байдлын Ерөнхий газраас олгосон туулах чадвар сайтай ЗИЛ-131 машиныг төхөөрөмжлөн ашиглах юм.

Харин “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэргийн эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгчээ.

2018.08.08