ЭРСДЭЛТ НӨХЦӨЛД БАЙГАА ҮЕРИЙН ГАМШГААС ГЭР НЬ БҮРЭН НУРСАН НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ 10 АЙЛД ГЭР ОЛГОЛОО

2018 оны 08-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон эрсдэлт нөхцөлд байгаа иргэдэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас бүрэн тоногтой 10 ширхэг эсгий гэр олгов.

МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 20-21-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллажэрсдэлт нөхцөлд байгаа, үерийн гамшгаас болж гэр нь бүрэн нурсан, нялх хүүхэдтэй айлуудад зориулан 20 гэр олгохоор шийдвэрлэж, эхний ээлжийн 10 гэрийг хүлээлгэн өгч байсныг өмнөх мэдээллээр та бүхэнд хүргэсэн билээ.

Тэрээр өнөөдөр үлдсэн 10 гэрийг хүлээлгэн өгсөн ба уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг болон аймгийн удирдлагууд оролцож гамшигт нэрвэгдсэн 10 өрхөд гэрийг нь хүлээлгэн өглөө.

Ийнхүү орон гэргүй болсон нийт 264 өрхийн 107 нь Засгийн газрын болон албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн тусламжаар эсгий гэрээр хангагдаад байна

Н.Ерлан

2018.08.09