“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ 2018” НААДАМ МАРГААШ ЭХЭЛНЭ

2018 оны 08-р сарын 10, 00:00

Монгол түмний өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хөгжүүлэх зорилго бүхий "Нүүдэлчин Монгол 2018" наадам энэ сарын 11-ээс эхлэн таван хоног Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт зохион байгуулагдах гэж байна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам” болох ажээ.

“Соёлын биет бус өвийн их наадам”-ын хүрээнд Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, Гар урлал, Язгуур урлаг, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан болон Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн таван үндсэн сэдвээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан ардын авъяастнууд, болон үндэсний спортын тамирчид өрсөлдөх бөгөөд тус “Нүүдэлчин Монгол 2018” наадамд Баян Өлгий аймгийн ардын авьяастан соёлын өв тээгчид маань оролцохоор Хүй долоон худагт гэрээ барьж бэлтгэл ажлаа хангаад байна.
 
Н.Ерлан
2018.08.10