ҮЕРИЙН ГАМШИГТ ӨРТСӨН ИРГЭДЭД ПЕТРОВИС ХХК 10 САЯ ТӨГРӨГИЙН ШАТАХУУНЫ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018 оны 09-р сарын 03, 00:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгийн гарз хохирлыг арилгах, сэргээн босголтын ажилд зориулж Петровис ХХК-ны хамт олон 10 сая төгрөгийн шатахуун хандивлалаа.

Тодруулбал: "Петровис" ХХК-ны Баян-Өлгий аймаг дах салбарын дарга С.Асылбек аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, "Петровис ойл" ХХК ерөнхий захирал С.Энх-Амгалангийн илгээсэн албан захидалыг танилцууллаа. Уг албан захидалд үерийн гамшигт өртсөн иргэдэд сэтгэлийн дэм болгон 10 сая төгрөгийн шатахуун хандивлаж байгаагаа дурдсан байна.

Ийнхүү түлш эрчим хүчний салбартаа  анхдагч төдийгүй тэргүүлэгч  нь үйл ажиллагаандаа үргэлж зөв чиг шугамыг баримтлахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийгэмдээ бодитой хувь нэмрээ оруулах зорилгын дор ажилладаг Петровис группийн хамт олондоо Өлгийчүүдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье

Н.Ерлан

2018.09.03