ХАССУУРЬ САНГААС ҮЕРТ НЭРВЭГДСЭН АЙЛУУДАД 3 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ

2018 оны 09-р сарын 03, 00:00

Хассуурь сангийн хамт олноос тус аймагт 2018 оны 07 сарын 14-17-ны хооронд орсон их хэмжээний борооны улмаас үерт нэрвэгдсэн айлуудад сэтгэлийн дэм болгон 3 сая төгрөгийн хандив өгөхөөр болж батламжыг аймгийн Засаг даргад гардуулж өгөв.

Хассуурь сан нь Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, армийн хурандаа Надмидын Хассуурийн үйл хэргийг хэрэгжүүлэх, нийгэм ард иргэдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах зорилгоор түүний отгон хүү Хассуурийн Ганхуягийн санаачлагаар 2015 онд үүсгэсэн төрийн бус, ашгийн бус байгууллага ажээ.

Н.Ерлан

2018.09.03