МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИЙВ

2018 оны 09-р сарын 03, 00:00

Өнөөдөр аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.

Өнгөрсөн онд 18 мэргэжлээр элсэлтээ авч байсан тус төв нь энэ жилээс эхлэн хүнд машин, механизмын операторчин, хүлэмжийн аж ахуйн фермерийн ангийг шинээр нээж мэргэжилтэн бэлтгэхээр болсон байна. Дээрх мэргэжлээр элссэн хүүхдүүд нэг жил суралцаж мэргэжлийн димпломтой төгсөх ажээ.
Одоогоор тус төвийн элсэлтийн ажил 75 хувьтай явагдаж байгаа ба өнгөрсөн хичээлийн жилд 409 мэргэжилтэн бэлтгэж гаргасанаас 60 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан байгааг тус МСҮТөвийн захирал И.Жанболат хэлсэн үгэндээ онцлов.
Нээлтэнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, багш оюутануудад шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.
 
Н.Ерлан
2018.09.03