АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА

2018 оны 09-р сарын 07, 00:00

Архивын ерөнхий газар нь Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. 

Дээрх чиг үүргийн хүрээнд Архивын ерөнхий газар болон аймгийн ЗДТГ-ын хамтарсан төлөвлөгөөний дагуу анх удаагаа аймаг орон нутагт “АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ ” сэдэвт “МЭРГЭЖИЛ ОЛГОХ” сургалтыг Баян-Өлгий аймагт 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 Иймд тус сургалтад албан байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудыг хамруулах бөгөөд хувь хүмүүс ч хамрагдах боломжтой. Бүртгэл аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл явагдана. 

Бага зардалаар орон нутагтаа суралцах боломжийг бүү алдаарай. 

Холбоо барих утас: 9942-4642 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ