НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГААС АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛД 60 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018 оны 09-р сарын 07, 00:00

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллүүд Өлгий сумд буусан үер усны дараах хойшлуулшгүй  сэргээн босголтын ажилтай танилцах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд үнэлгээ хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх  зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тодруулбал: НҮБ-ын Монгол улс дахь Хүүхдийн сангийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Ким Хан Чүл, Хүүхдэд ээлтэй орон нутаг хариуцсан зөвлөх Б. Зояа, БСШУСЯ-ны Хүүхдийн хөгжил, хамгаалал, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний бодлого, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн доктор С.Болормаа нар энэ оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий сумд буусан үер усны дараах хойшлуулшгүй  сэргээн босголтын ажилтай танилцах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Баян Өлгий аймагт ажиллаж 60 сая төгрөгийн  санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг дуулган, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар дамжуулан аймгийн Эрүүл мэндийн газарт олгохоо мэдэгдсэн юм.

Уг ажлын хэсгийг аймгийн Засаг дарга А.Гылымхан албан өрөөндөө хүлээн  авч уулзалт хийж  үер усны дараах ариутгал халдваргүйжүүлэлийн ажилд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийллээ.

Н.Ерлан

2018.09.07