БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2018 оны 09-р сарын 11, 00:00

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг даргын орлогч А.Айтуган нар Өлгий сумын 2,3,12,13 дугаар багуудын ард иргэдтэй уулзалт хийж, УИХ-ын хаврын чуулганаас батлагдан гарсан хууль тогтоомж, Засгийн газар болон аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулга хийж, иргэдийн санал бодлыг сонсож асуусан асуултанд зохих хариултыг нь газар дээр нь өгч ажиллаж байна.Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х. Баделхан хэлсэн үгэндээ:  “Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын байнгын хороо болон дэд хороо 101 удаа хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа хуралдаж 188 асуудал хэлэлцэв.  Чуулганаар бие даасан 17 хууль баталж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 51 тогтоол батлан гаргалаа. Мөн энэ удаагийн чуулганаар Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсэг томилсон зэрэг шийдвэрүүдийг гарсан болохыг та бүхэнд дуулгаж байна. “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдлээ. Эдийн засгийн байдал сайжирч 6.1  хувьд хүрлээ. Оны эцэс хүртэл 8 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.Дараагаар нь аймгийн удирдлагууд орон нутгийн ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийг багасгах, эдийн засгийн чадавхийг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож асуусан асуултанд зохих хариултыг нь газар дээр нь өгч ажиллалаа.Иргэдийн ихэнх нь үерийн гамшигт өртсөн айл өрхийг орон байртай болгож цэвэр усны худаг гарган, цахилгаан татаж өгөх тухай ярьж байлаа. Мөн  татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулж, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй байлгах талаар анхаарч ажиллахыг хүссэн юм. Харин аймгийн удирдлагууд иргэд иргэдийн тавьсан санал хүсэлтийг шат шатандаа хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлж, үерт нэрвэгдэж орон гэргүй болсон айлуудыг орон гэртэй болгох учирсан хохиролыг арилгах талаар онцгой анхааран ажилллаж байгаагаа онцолсон юм.Дашрамд хэлэхэд өнөөдөр Өлгий сумын 2,3,12,13 дугаар багуудын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд маргааш 11 цагт Өлгий сумын 6,9,10 дугаар багийн иргэдтэй уулзалт хийх ажээ.

Н.Ерлан
2018.09.11