ИРГЭДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ 10 ТӨРЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА

2018 оны 09-р сарын 14, 00:00

Монос группээс жил болгон эрүүл мэндийн боловсрол олгох аян зохион байгуулдаг уламжлатай билээ.Энэ жил уг аяны хүрээнд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны 10 төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согоог судлалын үндэсний төв болон Грандмед эмнэлгүүдтэй хамтран “Эрүүл мэндийн боловсрол олгох аян - 2018” арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн Биеийн тамир спортын газарт нээлтээ хийж, эрүүл мэндийн анхан шатны 10 төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж эхэлсэн ба маргааш буюу 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.

Хоёр өдрийн турш иргэдэд эрүүл мэндийн сургалт явууулж, боловсрол олгохоос гадна дотрын эмчийн үзлэг, оношлогоо, мэдрэлийн эмчийн үзлэг, оношлогоо, Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношлогоо, Гэмтлийн эмчийн үзлэг, оношлогоо , Хүүхдийн эмчийн үзлэг, био энергийн аппаратын оношлогоо, арьс болон ЭХО оношлогоо, зүрхний бичлэг, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм.

Мөн хямдралтай гоо сайхны бүтээгдэхүүн, эм, бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр худалдаалж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Н.Ерлан

2018.09.14