АЙМГИЙН УДИРДЛАГУУД ҮЕР УСНЫ АЮУЛААС ХАМГААЛАХ ДАЛАНГИЙН АЖЛЫН ЯВЦ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2018 оны 09-р сарын 29, 00:00

Өнөөдөр амралтын өдөр хэдий ч аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар шинээр баригдаж байгаа үер усны аюулаас хамгаалах далангийн ажлын явц байдалтай танилцлаа.

Аймгийн удирдлагууд 2016 онд шинэ ажил хүлээн авсанаас хойш Өлгий сумын иргэд, оршин суугчдыг болзошгүй үер усны гамшгаас хамгаалах зорилгоор үерийн ус зайлуулах шугам буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн билээ.

Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Өлгий сумыг тойруулан 27 км үерийн уснаас хамгаалах далан барих зураг төсвийг хийлгэж, 16 км-ыг нь 2018-2019 онд гүйцэтгэхгүүлэхээр болж шаардагдах хөрөнгийг ЗГ-ын хуралдаанд оруулж шийдвэрлүүлсэн юм.

Энэхүү үерийн хамгаалалтын далангийн нийт төсөвт өртөг нь 31 тэрбум бөгөөд 2018-2019 онд хийгдэх эхний ээлжийн ажлын санхүүжилт нь таван тэрбум төгрөг, үүнээс энэ жилийн төсөвт 560 сая төгрөг тусгаж, тендер нь зарлагдан гүйцэтгэгчээр “Агайын” ХХК шалгарч, ажлаа ийнхүү эрчимтэй явуулж эхэлсэн байна.

Н.Ерлан

2018.09.29