АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТЫГ БАГА ЗАРДЛААР ОРОН НУТАГТАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2018 оны 10-р сарын 02, 00:00

Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Архивын ерөнхий газар нь Бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Дээрх чиг үүргийн хүрээнд Архивын ерөнхий газар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай хамтран анх удаагаа аймаг, орон нутагт “АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ ” сэдэвт “Мэргэжил олгох” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт 2018 оны 10 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд давуу тал нь бага зардлаар орон нутагтаа суралцаж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Архивын ерөнхий газрын хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг, Архивын ерөнхий газрын албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Сайнжаргал Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн, Улсын байцаагч Ш. Дариймаа, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дэргэдэх Архивын тасгийн дарга Б.Досжан нар оролцсон юм.

Энэ үеэр Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дэргэдэх Архивын тасгийн үйл ажиллагааг дэмжиж иж бүрэн суурийн компьютер олгож цаашид аймгийн удирдлагуудын тавьсан саналыг үндэслэн Архив тасгийг орон байртай болгох талаар анхаарч ажиллахаа хэллээ.

Н.Ерлан
2018.10.01