АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2018 оны 10-р сарын 10, 00:00

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг 10 дугаар сарын 10-ны хуралдуулах тов гаргасан юм.

 
Тус ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу өнөөдөр 13:00 цагт аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаан эхэлж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
 
Үүнд:

1. Нөхөн сонгуулиар сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх,

2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчийг нөхөн сонгох тухай,

3. Өлгий хотын төв талбайд баригдах Монгол Улсын баатар М.Икейн хөшөөний зураг болон төсвийг хэлэлцэх,

4. 2017 оны жилийн эцсийн татварын давсан орлого болон дансны үлдэгдлийн зардлыг тодотгох, 2018 оны орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн жагсаалтад өөрчлөлт оруулах,

5. Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай /Бугат,Өлгий сумын хил заагт өөрчлөлт оруулах санал хүргүүлэх тухай/, Өлгий хотын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүс тогтоох тухай/, г.м

6. Аймгийн дэд хөтөлбөр батлах тухай / Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөр/, /Халдварт өвчнөөс сэргийлэх хянах аймгийн дэд хөтөлбөр/, /Хүмүүнлэгийн аймгийн дэд хөтөлбөр/

7. Аймгийн төвд болсон үер усны гамшигт өртөж хохирол учирсан иргэдийн тоо, хохирлын хэмжээ, иргэдийн хохирлыг барагдуулах ажлын явц, гамшигт нэрвэгдсэн иргэдэд зориулц төр засгаас болон гадаадын орнуудаас, мөн байгууллага, иргэдээс өгсөн тусламж, хандивын зарцуулалтын тайлан мэдээлэл сонсох тухай

8. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэж байна.

Н.Ерлан

2018.10.10