Б.ГҮЛНАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ЗӨВШӨӨРЧ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮНЭМЛЭХ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА

2018 оны 10-р сарын 10, 00:00

2018 оны 06 дугаар сарын 24-нд болсон Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Билалын Гүлнар нийт сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан билээ.

Өнөөдөр уг төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, аймгийн сонгуулийн хорооны саналыг үндэслэн Аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар Билалын Гүлнарын бүрэн эрхийг зөвшөөрч төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн ИТХ нийт 39 төлөөлөгчийн суудалтайгаас Монгол Ардын Нам 23, Ардчилсан нам 16 төлөөлөгчтэй боллоо. 

 

Н.Ерлан

2018.10.10