"ТҮР ХАМГААЛАХ БАЙР"-НЫ НЭЭЛТ БОЛНО

2018 оны 10-р сарын 12, 00:00

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2017 оны ээлжит V хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын эзэмшил талбайд "Түр хамгаалах байр" барих хөрөнгийг шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 100 сая төгрөг суулгасан юм.Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний 340 дүгээр анги тендерт шалгарч 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхар барилгын ажлыг гүйцэтгэж гэрээнд заасан хугацаанд дуусган нээлтийн ажиллагаа ирэх даваа гарагт хийхээр төлөвлөжээ.

 
Харин доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас шийдвэрлэж өгөхөөр болсон байна.
 
Н.Ерлан
2018.10.12