МАРГААШ БҮХ НИЙТЭЭРЭЭ МОД ТАРИХ ӨДӨР

2018 оны 10-р сарын 12, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг болон Ойн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор маргааш аймгийн албан байгууллагууд хуучин Нисэх буудлын хажууд Ховд голын эрэг дагуу 1 километр талбайд мод тарих юм.

Иймд Төрийн байгууллагуудын идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.

Н.Ерлан
2018.10.12