ЦЭРГЭЭС ХАЛАГДСАН ЗАЛУУСАА ХҮЛЭЭН АВЛАА

2018 оны 10-р сарын 15, 00:00

Өнгөрсөн жил хоёрдугаар ээлжин цэрэгт татагдаж Ховд аймгийн Үенчийн хилийн отрядад алба хаасан залуус цэргийн албанаас халагдаж төрөлх нутагтаа ирлээ. Эр цэргийн албанаас халагдаж ирсэн эдгээр цэргүүдийг өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн төв талбайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэж үг хэллээ.Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орноо батлан хамгаалах ариун үүргээ биелүүлж, цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган халагдан ирж байгаа эрхэм дайчиддаа баяр хүргэе. Цэргийн амьдралаар амьдарсан нэг жилийн хугацаанд оюун санаа чинь тэлж, бие бялдар чинь хөгжиж жинхэнэ эр хүн болсон. Тэгэхээр залуучууд маань жирийн амьдралд гараад амьдралаа зөв зохиож ажил төрөл эрхэлж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй” гэсэн ерөөл дэвшүүллээ.

Н.Ерлан
2018.10.15