"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 1072 ХУВЬЦАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018 оны 10-р сарын 28, 00:00

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нийт иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллах зорилгоор зохион "Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг"-ийн үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд аймгийн 100 гаруй иргэд, хувьцаа эзэмшигчидэд мэргэжлийн байгууллагуудаас буюу Монголын Хөрөнгийн бирж, Үнэт цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв, Арилжааны Төлбөр тооцооны төв, Брокер дилерийн компаниудаас мэдээлэл зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан, хувьцааны дансаа нээлгэх үйлчилгээг нэг цэгээс хүргэж ажиллалаа.

Энэхүү "Эрдэнэс-Тавантолгой" ХК-нийн 1072 хувьцааны мэдээллийн төв маргаашаас эхлэн Ховд аймагт ажиллах юм

Н.Ерлан
2018.10.27