ТАЙВАНИЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГОЛОМТОД БАЙСАН ДӨРВӨН МОНГОЛ ОЮУТНЫГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ.

2018 оны 02-р сарын 07, 05:00

2018 оны 02 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагт Тайваний Хуален хошуунд 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн улмаас есөн хүний амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар гадны хэвлэлүүдэд бичсэн билээ. Газар хөдлөлтийн голомт дахь түр орогнох байранд Монгол улсаас дөрвөн оюутан байсан ба үүний нэг нь Баян-Өлгий аймгаас суралцаж байгаа оюутан байсан. 02 дугаар сарын 6-ны өглөө ар гэрийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн М.Баглан нар Гадаад харилцааны яам болон Тайбэй хотын консулын газарт холбогдож газар хөдлөлтийн бүсэд байсан дөрвөн Монгол оюутныг Тайбэй хотноо аюулгүй газарт шилжүүлсэн талаар мэдээлэл авч туслалцаа үзүүлсэн юм