АЙМГИЙН УДИРДЛАГУУД ПОЛЬШ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ.

2018 оны 05-р сарын 23, 02:00

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабэндагтай уулзаж хамтран ажиллахаар тохиролцлоо.

Тэрбээр уулзалтын хүрээнд Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, ах дүүгийн найрсаг харилцаатай хот болгох талаар санал солилцож хамтран ажиллахаар болов.