АЙМАГ СУМДЫН АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА, УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2018 оны 11-р сарын 13, 00:00

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан,  Засаг даргын орлогч Ш.Хабыл нар аймаг сумдын Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар ахмадуудад чиглэсэн төр засгийн бодлого, шийдвэр, хэрэгжүүлж буй  үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар харилцан ярилцаж ахмадын хороодын дарга нарын санал бодлыг сонслоо.
 
 Ахмадын хорооноос ахмадуудад чиглэсэн аливаа үйл ажиллагаанд  шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаж өгөхийг мөн эрүүл мэндийн чиглэлээр үзүүлж буй хөнгөлөлт, урамшуулалыг шат дараатай нэмэгдүүлэх, ахмадуудыг бүрэн хамруулах  анхаарч ажиллахаа  санал болгов.
 
Мөн ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг Ахмадын хороо болон Сансар сувиллын үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладагт  талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
 
Аймгийн удиардлагуудын зүгээс ахмадуудын дээрх саналыг хүлээн авч, ахмадуудын үйл ажиллагааг бодлогоороо дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.   

Н.Ерлан
2018.11.13