ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

2018 оны 11-р сарын 14, 00:00

Монгол Улсын ЗГХЭГ-аас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төрийн албан хаагчид судалсан байдал хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болон “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дугаартай албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх хүрээнд зохион байгуулж буй төрийн захиргааны албан хаагч нарын ажил, мэргэжлийн түвшинг үнэлэх ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тус үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах реферэнт Ё.Жаргалсайхан ахлан яваа ба үнэлгээнд Баян-Өлгий аймгийн төрийн захиргааны тангараг өргөсөн 380 гаруй албан хаагч хамрагдах юм.
 
Төрийн захиргааны албан хаагчдыг мэргэжлийн түвшинг тест болон ярилцлага, ажил байдалтай нь танилцах шалгуураар үнэлгээ тогтоох ажээ.
 
Мөн энэхүү ажлын хэсэг маргаашаас эхлэн 18-ны өдөр хүртэл хөдөө сумдад ажиллах юм.
 
Н.Ерлан
2018.11.14