ЗАРИМ УДИРДАХ АЖИЛТНЫ СУЛ ОРОН ТООНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

2018 оны 11-р сарын 14, 00:00

 
Төрийн Албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар тус аймгийн зарим удирдах ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
 
Үүнд Дэлүүн сумын ЗДТГ-ын Санхүүгийн алба, Цагааннуур тосгоны Захирагчийн ажлын албаны дарга, Дэлүүн сумын Таван салаа, Ногооннуур сумын Ховд, Чихтэй, Цэнгэл сумын Загастнуур бага сургуулийн захирал, Сагсай, Улаанхус сумдын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, Буянт, Улаанхус, Цэнгэл сумын нэг, хоёр, гуравдугаар хүүхдийн цэцэрлэг, Булган сумын Ёлт баг, Өлгий сумын 18 дугаар хүүхдийн цэцэрлэг, тус сумын Хотгор багийн цэцэрлэгийн эрхлэгч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт явалахаар зарласан байна.
 
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын байранд бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99020377 утсаар болон Төрийн албаны зөвлөлийн доорх сайт руу орж үзэх боломжтой. http://www.csc.gov.mn/s/35/38
 
Н.Ерлан
 
2018.11.14