К.ӨМИРТАЙ, Н.СЕРИКЖАН НАР ОНЦ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ТЭМДГЭЭР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2018 оны 11-р сарын 16, 00:00

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 48 –р тушаалаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн жолооч Каздений Өмиртай, Өлгий сумын иргэн, хувиараа бизнес эрхлэгч, жолооч Ногайн Серикжан нарын ажлын амжилтыг үнэлж “ОНЦ ТЭЭВЭРЧИН” цол тэмдгээр шагналаа.

Шагналыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Эрхэлсэн ажилдаа эзэн болж, аймаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулж яваа эрхэм жолооч Та бүхний алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.

Н.Ерлан
2018.11.16