АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018 оны 11-р сарын 23, 00:00

Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын "ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ" –ын үйл ажиллагааг Ховд их сургуулийн аймаг дахь салбар сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа. 

Уг үйл ажиллагааг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд аймгийн төвийн сургуулиудын 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл болох 150 сурагчид оролцож нэгэн дор андгайгаа өргөж, шилдэг төлөөлөл болсон 30 гаруй сурагчид аймгийн удирдлагуудаас иргэний үнэмлэх, батламжийг гардан авлаа.

Н.Ерлан

2018.11.23