“СОГТУУРУУЛАХ УНДААГААР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, ДЭЛГҮҮРИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ” ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН ЗАХИРАМЖИЙН ТӨСӨЛД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 11-р сарын 23, 00:00

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 –д Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалтыг  УИХ-л 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 210 дугаар захирамжийг дахин хуульд нийцүүлэн мөрдөх тухай  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дүгнэлт ирсэн тул  “Согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг тогтоох тухай” шинэчилэгдэн батлагдах хэм хэмжээ тогтоосон захирамжийн төсөлд иргэд, аж ахуйн нэгжээс санал авч байна.

Иймд тус захирамжийн төслийн талаар саналаа илэрхийлэхийг хүсье.

 

Захирамжийн төслийг доорх линкрүү орж татаж авна уу

Холбоотой файлТатаж авах