ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 4 АЙМГИЙН 50 СУМЫН ЦАХИЛГААН ТАСАРЧЭЭ

2018 оны 11-р сарын 26, 00:00

Баруун аймгийн ихэнх  нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 сум цахилгаангүй  байна.

Хор уршгийг арилгах, хэвийн ажиллагаанд оруулахаар  “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.