БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АРИУТГАЛЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОМАШИН ОЛГОЛОО

2018 оны 12-р сарын 04, 00:00

Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулсан Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тусгай үйлчилгээний автомашиныг зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өглөө. 

Эдгээр автомашиныг 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-194 дугаар тушаалаар Баян-Өлгий, Орхон, Увс, Говь-Сүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Ховд, Хэнтий гэсэн найман аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй тус яамны холбогдох албаны хүн хүлээлгэн өгсөн юм.