ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2018 оны 12-р сарын 05, 00:00

            МУ-ын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах журам”-ыг хэрэгжүүлэх, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий ХХТХ-ний  зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Тилеген, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол, Цэргийн штабын дарга н.Нацагдорж, хилийн отрядын дагуух сумдын Засаг дарга нар, хилийн отрядын захирагч, цагдаа, цэрэг, байгаль орчин, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөнөөр Монгол Улсын хилийн тухай хууль, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан орон тооны бус аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа, аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт өмнөх онд гарсан гэмт хэрэг, зөрчил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан зарим алба хаагч нарыг Хил хамгаалах ерөнхий газрын болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнан урамшууллаа.

Н.Ерлан.
2018.12.05