АЙМГИЙН ТУСГАЙЛСАН ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018 оны 12-р сарын 14, 00:00

Баян-Өлгий аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 2018 оны аварга шалгаруулах “Спортын цогцолбор” тэмцээн эхэллээ.
 
Тэмцээн нь 3 хоног үргэлжлэх бөгөөд энэ жил аймгийн Цагдаагийн газар удирдан зохион байгуулж байна.
 
Нийт аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллага Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Пауэрлифтинг, Дартс, Будлага зэрэг спортын 6 төрлөөр өрсөлдөх юм.
 
Н.Ерлан
2018.12.14