АЙМГИЙН ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

2018 оны 12-р сарын 26, 00:00

Жил бүрийн шинэ оны босгон дээр тухайн жилд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулан эрхэлсэн ажлын үзүүлэлтээр онцгой амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан албан байгууллага, аж ахуйн нэгж болон ажилтан алба хаагч, хувь хүнийг ОНЫ ШИЛДЭГ НОМИНАЦ-аар шалгаруулах уламжлалтай юм.

Эл уламжлалын дагуу өнөөдөр /2018.12.26/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын зөвлөлтэй хамтран 2018 оны аймгийн шилдгээр дара...ах албан байгууллага, хүмүүсийг тодрууллаа.

Үүнд:

1. Оны шилдэг бага ангийн багш: Б.Гүлдаурен - Ерөнхий боловсролын Зайд БДС-ийн бага ангийн багш

2. Оны шилдэг багш: М.Нургүл – Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар БДС-ийн биологийн багш

3. Оны шилдэг багш: Т.Өнербек - Ерөнхий боловсролын Бастама БДС-ийн химийн багш

4. Оны шилдэг оюутан: К.Жаннур – МУИС-ийн 4 дүгээр курсийн оюутан

5. Оны шилдэг соёл, урлагийн салбарын ажилтан: Х.Серик – Айтыскер

6. Оны шилдэг тамирчнаар С.Саруул-Эрдэнэ – Ерөнхий боловсролын 2 дугаар БДС-ийн багш, Урианхай сурын улсын аварга, спортын мастер.

7. Оны шилдэг хэвлэл мэдээллийн ажилтан: Б.Еркинбек – Орон нутгийн олон нийтийн Радио телевизийн сэтгүүлч, сурвалжлагч

8. Оны шилдэг инженер: Х.Холганат – “ИЕЛ” ХХК-ний инженер

9. Оны шилдэг бизнесмен: Ш.Таттимбек – Хувиараа бизнес эрхлэгч

10. Оны шилдэг ажилтан: Х.Еженхан – Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгч

11. Оны шилдэг ажилчин: Т.Бахыт – Аймгийн Авто тээврийн төвийн тээврийн жолооч

12. Оны шилдэг банк, санхүү, эдийн засаг, бүртгэлийн ажилтан: Т.Өсерхан – Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

13. Оны шилдэг төр захиргааны ажилтан: А.Тогтау –Аймгийн ХХААГ-ын МАА-н албаны дарга

14. Оны шилдэг төр захиргааны ажилтан: Т.Нурлан – Аймгийн МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч

15. Оны шилдэг хууль хяналтын ажилтан: Б.Мангилик – Аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

16. Оны шилдэг их эмч: Х.Манчүк – Аймгийн НЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч

17. Оны шилдэг сувилагч: С.Гүлмайра – Аймгийн НЭ-ийн Хүүхдийн тасгийн ахлах сувилагч

18. Оны шилдэг аялал жуулчлалын салбарын ажилтан : Ш.Ханат – “Шер-Орог-Саарал” ХХК-ний захирал

19. Оны шилдэг төсвийн байгууллага: Аймгийн Гаалийн газар

20. Оны шилдэг төсвийн байгууллага: Аймгийн Татварын хэлтэс

21. Оны шилдэг хувийн хэвшлийн байгууллага: “Фатиха” эмнэлэг

Энэхүү оны шилдгээр шалгарсан хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн батламжийг 2018 оны 12 сарын 31-ны өдрийн аймгийн төв шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр гардуулах юм.

2018.12.26