БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГ 2 ДАХЬ УДААГАА УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БҮЛЭГ-ЭЭР ШАЛГАРЛАА

2018 оны 12-р сарын 29, 00:00

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын ахлах дэслэгч А.Алмасбек захирагчтай Эрэн хайх, аврах бүлэг Онцгой байдлын ерөнхий газраас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гаргасан ажил үйлсээрээ хоёр дахь удаагаа "Улсын тэргүүний бүлэг"-ээр шалгарч, хошой аварга боллоо.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдаас гардан авсан юм.

Н.Ерлан
2018.12.29