АЙМГИЙН ЗААН М.АМАНБЕК ТҮРҮҮЛЛЭЭ

2018 оны 12-р сарын 29, 00:00

Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 107 жилийн ой баярт зориулсан хүчит бөхийн барилдаан аймгийн Спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийт 32 бөх хүч үзэн барилдсанаас Цэнгэл сумын харьяат,  Зост лагерийн бөх аймгийн заан М.Аманбек түрүүлэж, Алтай сумын харьяат, аймгийн ШШГГ бөх аймгийн заан С.Бат~Үүл үзүүрлэв.

Их шөвөгт Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис, Өлгий сумын харьяат аймгийн начин М.Жанарбек нар тус тус шалгарлаа.

Н.Ерлан

2018.12.29