БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 6, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН 1, АВАРГА ТАРИАЛАНЧ 2 ТӨРӨН ГАРЛАА

2019 оны 01-р сарын 09, 00:00

Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.
 
Улсын аварга малчин”-аар: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Хаваны Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайгийн Азат, Ногооннуур сумын тавдугаар багийн малчин Медеуханы Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Шитбайгийн Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы, Цэнгэл сумын зургаaдугаар багийн малчин Нацагийн Тогтоххүү; “Улсын хошой аварга малчин”-аар: Буянт сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Амаржаргал “Улсын аварга тариаланч”-аар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан, Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек нар тус тус шалгарлаа.
 
Нийт Баян-Өлгий аймгаас Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин 6, аварга тариаланч 2 төрөн гарлаа.
 
Улсын аваргуудыг тодруулахдаа холбогдох журмын дагуу 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.
 
Эдгээр аварга малчин, тариаланчаар тодорсон эрхэмүүдэд баяр хүргэе.
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,
 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
 
2019.01.09