Засаг даргын орлогч Ш.Хавыл

2016 оны 07-р сарын 18, 00:00

1962 оны 11 дүгээр сарын 11-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн.

          1971-1981 онд сумын 10 жилийн сургууль, 1981-1986 онд Улаанбаатар хотод Политехникийн дээд сургуулийг Гидроинженер мэргэжлээр тус тус төгссөн.

          1986-1992 онд аймгийн Усны аж ахуйг удирдах газарт мастер, инженер, ахлах инженер, 1992-2003 онд хувиараа бизнес эрхэлсэн.

          2003-2004 онд Цагааннуурын Шалган нэвтрүүлэх боомтын барилгад захиалагч инженер

          2004-2008 онд Толбо сумын Засаг дарга, 2009-2016 онд Толбо сумд тоосгоны үйлдвэр байгуулан 60-аад хүнийг ажлын байртай болгож “Толбожай” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан.

 

          Авсан гавьяа шагнал:

          Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Үйлдвэр худалдаа, барилга, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.