Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

2017 оны 01-р сарын 14, 00:00

Аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХэлтсийн дарга М.Тауке

 

М.Тауке нь 1967 онд Дэлүүн сумын Чихэртийн рашаан гэдэг газарт төрсөн. Ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг. 1975-1985 онуудад Өлгий хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар  Улаанбаатар хотод 1985-1987 онуудад Санхүү эдийн засгийн техникумыг банкны нчгтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр,2001 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр/эчнээгээр/, 2009 онд Улаанбаатар хотод Эрдэм-Оюу дээд сургуулийг “Бизнесийн удирдлага” мэргэжлээр магистрын зэргээр тус тус суралцаж төгссөн. М.Тауке нь 1987-1989 онуудад цэргийн алба хааж иргэний үүргээ биелүүлсэн.

 Улсад ажилласан байдал:

  • 1990-1995 онуудад Өлгий хотын 2 дугаар 10 жилийн сургуулийн ахлах нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлсэн.
  • 1995-2002 онуудад Өлгий сумын Санхүү тасгийн ерөнхий нягтлан бодогч
  • 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өлгий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад
  • 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж Улсын хэмжээнд Төрийн сангийн нэгдсэн дансны тогтоолцоонд шилжих үед Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр
  • 2012 оны 1 дүгээр сараас тус хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн
  • 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс өнөөдрийн хүртэл АЗДТГ-ын ХШҮДАХ-ийн даргаар ажиллаж байна. 2012 онд  COIKA  олон улсын байгууллагын төслөөр Солонгос улсад 14 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд, мөн 2018 онд Турк улсад туршлага судлах ажлаар 7 хоногийн сургалтанд тус тус оролцож мэдлэг,мэргэжлээ байнга дээшлүүлж ажилласан.

Алдар гавьяа шагалын хувьд:

  • 2000 онд Аймгийн засаг даргын “Жуух бичиг”
  • 2002 онд Санхүү,эдийн засгийн яамны “Жуух бичиг”
  • 2006 онд Сангийн яамны “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан болно.

 

                                                                      Хэлтсийн мэргэжилтнүүд

Орон нутаг, агентлаг, байгууллагын ХШҮ хариуцсан ахлах мэргэжилтэн

Х.Вита

Төр, засгийн бодлого шийдвэр, хөтөлбөр  хариуцсан ХШҮ мэргэжилтэн

Ч.Буян-Өлзий