Нийгмийн бодлогын хэлтэс

2017 оны 01-р сарын 16, 00:00

Казбек овогтой Бекжан нь 1979 оны 08-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод эцэг Казбекийн ууган хүү болон төрсөн.

К.Бекжан нь найман нас хүртэл Өлгий сумын 1-р цэцэрлэгт хүмүүжсэн бөгөөд 1987 онд Өлгий сумын 2-р дунд сургуульд элсэн орж 1997 онд Өлгий сумын 3-р дунд сургуулийн төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

Улмаар 1997 онд Монгол Улсын багшийн Их Сургуулийн байгалийн ухааны факультетэд /хуучин нэрээр/ элсэн суралцаж 2001 онд газарзүйн багш, аялал жуулчлалын менежер мэргэжилээр төгссөн. Мөн 2007 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агенлаг Удирдлагын академийг нутгийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

2002 оны 10 дугаар сарын 17-наас 2016 оны 09 дүгээр сарын 30-ныг хүртэл хүртэл Өлгий сумын ерөнхий боловсролын б дугаар бүрэн дунд сургуульд газарзүйн багшаар ажиллаж байсан. Багшаар ажиллаж байх хугацаанд аймгийн мэргэжлийн аваргаар 2 удаа шалгарч байсан ба Газарзүйн хичээлийн аймгийн олимпиадад 2 удаа түрүүлж байсан. Мөн “Багшийн ёс зүй” сэдвээр илтгэл тавьж аймагт 2 дугаар байранд шалгарч байв.

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.


                                                                     Хэлтсийн мэргэжилтнүүд

Эрүүл мэндийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн                                                      

К.Амалхан

Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн 

Р.Авижат

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучууд, жендер, төсөл хөтөлбөр  хариуцсан мэргэжилтэн

Б.Нурбек

Соёл урлаг, биеийн тамирын бодлого хариуцсан мэргэжилтэн

Б.Сагым